Хэн бүхэнд хэрэгтэй мэдээллүүд
2011-02-18
Гадаад хэл

Ангилал: ЗӨВЛӨГӨӨ

Гадаад хэлийг сонсголоор сурахад учрах хүндрэл, түүнийг гэтлэх арга зам  

 

   1. Бичлэгийг хэрхэн сонсох вэ?
Сонсох гэдэг нь бусдын хэлж буйг ойлгож хүлээн авах мэдрэлийн үйл ажиллагаа юм. Энэ нь дуудлага хэллэг, дүрэм, үгийн баялаг болон утга санаа гэх мэт зүйлийг багтаадаг. Сонсогч эдгээрийг нэгэн зэрэг хүлээн авч ойлгох шаардлага гардаг.
Хэл судлаач Уэлс сонсох чадварт шаардагдах үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнийгээ "enabling skills" гэж нэрлэжээ.

Үүнд:
  • Юун тухай ярих гэж байгааг урьдчилан мэдэх,
  • Ойлгогдохгүй үгийг тэвдэж сандралгүйгээр тааж, сонсох,
  • Тухайн зүйлийг нэг хүний мэдлэгийг ашиглан нөгөөд ойлгуулах,
  • Тухайн зүйлтэй холбоотой асуудлыг мэдэж, холбогдолгүйг хэрэгсэхгүй байх,
  • Учрыг нь олж мэдэх. Жишээ нь: well, oh, another thing is, now, finally гэх мэт,
  • Утгыг мэдэх. Жишээ нь: such us, which зэрэг холбоос үг ба дуудлага, тайлбар гэх мэт,
  • Тоймлосон яриаг ойлгодог байх,
  • Янз бүрийн дуудлагын хэлбэрүүдийг хооронд нь ялгаж сурах явдал тухайн зүйлийн утгыг зөв ойлгоход түлхүүр болж өгдөг.

 

2.Сонсоход юу хэрэгтэй вэ?
Яриаг сонсож ойлгох нь амаргүй бөгөөд сонсохын тулд:
1.     өгүүлэгчийн яриа буюу бичлэг,
2.     сонсох хэрэгсэл (магнитафон, дуу хураагч, зураг, хуурцаг, радио г.м),
3.     сонсогч өөрөө.
 
3. Сонсоход тохиолдох бэрхшээл.
  • Ихэнх суралцагсад уншихаас сонсох нь хэцүү гэж боддог. Учир нь сонсож буй яриа нь хоромхон зуур өнгөрдөг. Харин зурвасыг хүссэн хэрээр олон дахин уншиж болно. Гэтэл сонсох шаардлага амьдралд илүү их тохиолдоно.
  • Сонсогчид радиогийн мэдээ, телевизийн ярилцлага, өдөр тутмын яриа зэрэгт өгүүлэгч юу ярих гэж байгааг урьдчилан мэдэхгүй.
  • Хуурцагт бичсэн яриаг удаашруулж болдоггүй.
  • Өгүүллэгчээс дахин лавлаж асуух боломжгүй
  • Liaison буюу зэрэгцээ хоёр үгийн 2 дахь үг нь эгшгээр эхэлсэн тохиолдолд, Ж-нь: (аn оrange)-ийг дуудахад /еnorindz/, elision буюу үгийн дундах эгшиг нь дуудлагын явцад гээгдэх, Ж-нь: suppose-/speuz/ зэрэг нь суралцагсдад үг тус бүрийг ялган салгаж ойлгоход хүндрэлтэй.
  • Хэрэв сонсож буй яриа нь өдөр тутмын ярианы шинжтэй бол хар ярианы хэллэг их байна. Ж-нь: man - guy, stuff - material гэх мэт. Эдгээр хэллэг нь дүрэмтэй тохирдоггүй тал бий.
  • Хар яриа болон зүйр цэцэн үг, өвөрмөц хэлц нь сонсож байгаа хүнд хэцүү байдаг.
  • Суралцагсад хичээл заадаг багшийн дуудпага юмуу эсвэл British, American English - ийн стандарт дуудлага, хэллэгийг илүү анхаардаг. Телевиз, радио болон зарим бичгийн хэллэг дэх үргэлжилсэн үгийн яриа нь өгүүлэгчийн ярианы хурд, дууны далайц, дууны хүч, дуудлага зэргийг өндөр төвшинд шаарддаг. Харин энгийн ярианд бол нэлээд их өөрчлөлтүүд дүрмийн бус дуудлагууд тохиолно. Эдгээрийг сонсоход хэцүү.
  • Англи хэлний хар ярианы хэллэгийг ойлгоход хэл суралцагчдад их хэцүү байдаг. Тэд rоsу буюу ягаан гэсэн үгийг "хацар" гэдэг утгаар хар ярианд хэрэглэдэг. Гэтэл сонсогч түүнийг "хацар" гэдгээр нь ойлгохгүй байх жишээтэй.
  • Гадаад хэл суралцагсад нь сонсохоосоо уншихад илүү цаг зарцуулж байна. Янз бүрийн яриа, хэллэг сонсох их хэрэгтэй. Оюутнууд хэл сурахад БАГА цаг зарцуулдагийг бодууштай юм.
  • Олон үгтэй нийлмэл өгүүлбэрийг сонсож ойлгох хэцүү.
  • Бичлэгт орчны дуу чимээ орсон бол, сонсоход төвөг учруулдаг.
  • Өгүүлэгчийн бие, түүний нүүрний хувирал, хөдөлгөөнийг харалгүйгээр сонсох нь тухайн өгүүлж буй сэдвийн утга учрыг тайлахад бас бэрхшээлтэй.
  • Тод биш дуу авиа, сонсох төхөөрөмжийн техник шаардлага зэрэг нь сонсогчийн ойлгоцод сөргөөр нөлөөлж болно.

 

4. Бэрхшээлээс гарах арга зам
Дээр дурдсан хүндрэл бүхэн тулгарах албагүй. Багш нар оюутныг сонсоход тохиромжтой материал, тэдний хэлний мэдлэг, сурах арга барил, тохилог анги танхим, сайн тоног төхөөрөмж, сурах бичиг зэрэг бололцоотой бүхнээр хангадаг.
Гэхдээ дараах зүйлийг мэдэхэд илүүдэхгүй.
  • Оюутнуудын мэдлэгийн төвшинг харгалзан сонсох материалыг ангилж өгөх: - Сонсох дасгалыг алхам алхмаар дээшлүүлэх.
  • Даалгаварт сонсож ойлгох дасгалууд их өгөх. Сонсох дасгалын хувилбарууд тэмдэглэл хийх, зааврын дагуу диаграмм болон зураг зурах, асуултанд хариулах гэх мэт. Энэ хэлбэрийн дасгал нь оюутныг зөвхөн шалгаад зогсохгүй, мөн тэднийг идэвхтэй сурах, ярианы олон хэлбэрийг сонсгоход тустай юм.
  • Оюутныг лекц, радио, телевиз, кино, зарлал, реклам, өдөр тутмын яриа, ярилцлага, түүх, дуу гэх мэт аль болох олон янзын хэлбэрүүдийг сонсгох шаардлагатай. Эрдэмтэн Броун, Юүле нар ярианы текстийг: статис, динамик, абстракт гэж 3 ангилсан байдаг. Энэ гурван хэлбэр нь оюутнуудын мэдлэгийн төвшинг харгалзан үзэж ашигласан байна. Үүнийг дараах хүснэгтээр харуулав.
Хүснэгт I
Статик
Динамик
Абстракт
 
хялбар -------------------------------------------------- -----------> хэцүү
--хэцүү хялбар--
Тодорхой дүрслэл
Тодорхой заавар
Түүх өгүүлэгч
Утга санааг илэрхийлэх
 
ялгахад хэцүү цөөн хэдэн элементүүд
ялгахад хэцүү олон тооны элементүүд
 
  • Оюутнуудыг сонсож ойлгоход дөхөмтэй төсөөлөл бий болгоход чиглэгдсэн диаграмм, бүдүүвч зураг зурж харуулах.
  • Оюутнуудад түргэн хэллэгийг ойлгоход чиглэгдсэн ярианы дадлагыг эзэмшүүлэх хэрэгтэй.
  • Оюутнуудыг янз бүрийн буруу дуудлаганд хэвшүүлэхгүй байх. Харин Amerikan English, British, Australian English гэх мэт англи хэлний олон дуудлагыг сонсгох хэрэгтэй.

 

5. Сонсогч
1.     Сонсогч өөрийн суурь мэдлэгээ байнга дээшлүүлэх хэрэгтэй.
2.     Багш, оюутнууд хоорондын харилцан ярианд идэвхтэй оролцох хэрэгтэй.
3.     Оюутнуудын мэддэг өвөрмөц мэдээллийг сонсох, гол санааг ойлгох, орчуулах, тайлбарлах зэрэгт өөрийн мэдлэг чадвараа дайчлах нь юу юунаас чухал.
Хичээлийг сонсоход зориулсан хэлбэрүүд
Хичээлийг сонсох гурван үе шат байна. Үүнд:
  • сонсохын өмнө
  • сонсох үе
  • сонссоны дараа
Хүснэгт нь сонсох үйл ажиллагааны цар хүрээг энгийнээс нарийн хэлбэрт тусгаж өгсөн байна. Багш нар тухайн дасгалыг оюутнууд хийхэд тохиромжтой юу, үгүй юу гэдгийг сайтар авч үзэх нь зүйтэй. Үүний үндсэн дээр янз бүрийн арга барилаар заах нь маш оновчтой арга болно. Багш эдгэрийг бүрэн эзэмшиж, шаардлагатай үед нь төвөггүй чаддаг байх нь зүйтэй. (Хүснэгт 2)
 
ДҮГНЭЛТ
Зарим багш нар сонсох нь хэл сурахад маш хялбар арга гэж ярьдаг бол суралцагсад хэцүү гэж боддог. Энэ зөрчлийн цаад утга нь хэлийг сонсож заах арга барилын зарим талыг сайтар судлаагүйтэй холбоотой. “Заахад маш хялбархан” гэдэг багшийн ойлголт нь ердөө л оюутнуудад бичлэг сонсгоод тэдний мэдлэгийг шалгах бөгөөд хичээл бэлтгэхэд нэг их цаг удахгүй гэсэн үг. Оюутнуудыг шалгахаас гадна өөр өөр аль болох олон хэлбэрээр, ашигтайгаар явуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Хүснэгт 2
Үе шатууд
Үйл ажиллагаа
Тайлбар / Нотолгоо
Сонсохын өмнө
1.Сэдвийн талаар маргах
а/.сэдэвтэй холбоотой зүйлийг асуух
б/.сэдвийн талаарх санал бодлыг оюутнуудаар яриулах
2.Сэтгэхүйн довтолгоо
а/.бичлэгт яригдах өвөрмөц хэллэгтэй ойролцоо үгийг оюутнуудаар яриулах
б/.тухайн сэдвийн талаар ямар нэг таамаглал дэвшүүлж бичиж тэмдэглэх
3.Тоглоом
а/.бие халаалт
б/.гол сонсох чадвараар хичээллэх ж/нь: үгийг хөдөлгөөнөөр илэрхийлэх
4. Асуултыг лавлаж,
-бичлэгийг ашиглахад туслах тайлбарлах зорилгоор багш асуулт тавих
Сонсох үед
1. Харьцуулах
-текстийг таамаглалтайгаа харьцуулах
2. Зааварт захирагдах
-зааврыг сонгоод ямар нэг хөдөлгөөн, үйлдэл хийх, эсвэл ярих
3. Зай бөглөх
-тухайн яриаг сонсож, түүнд дутуу үгийг нөхөх
4. Давталт
-оюутнууд бичлэгийг сонсоод түүнийг давтана
5. Алдааг илрүүлэх
-бичлэгийг сонсоод ямар нэг алдааг илрүүлнэ
6. Ямар нэг зүйлд тэмдэг тавих
-үгийн жагсаалтыг сонгоод тэдгээрийг ангилж тэмдэг тавих
7. Мэдээлэл солилцох
-газрын зураг, төлөвлөгөө, жагсаалт, хэлбэр дүрс, хүснэгт гэх мэт
8. Өөрчлөх
-өгүүлбэрийг сонсоод түүнийг өөрчлөх
9. Дараалуулах
-ж/нь: зургуудыг хараад дэс дараалалаар байрлуулах
10.Мэдээлэл хайх
-текстийг сонсоод түүнийг хэсэгчлэн салгаж тухай бүрд асуултад хариулах
11.Зайг бөглөх
-сонсох явцдаа текстэд өгөгдсөн зайг бөглөх
12.Тохируулах
-ижил утгатай үгийг тохируулах
Сонссоны дараа
1. Сонссон зүйлд хариулах
-ж/нь: олон сонголттой юмуу, зөв бурууг нь тодорхойлох
2. Бодлого бодох
-бодлоготой холбоотой бүх мэдээллийг сонсоод түүнийгээ бодох
3. Цээжилснээ ярих
-өгүүлбэрүүдийг сонссоны дараа түүнтэй тохирох үйл явдлыг ярих
4. Хэсгээс бүлэг болгох
-бүлэг бүлгээрээ нэг материалын олон хэсгийг сонсож, мэдэх зүйлээ тэмдэглэж, дараа нь бүлгүүдээ нэгдэж, тэмдэглэснээ нийлүүлж нэг сэдэв юм уу, өгүүлэл болгох
5. Бичилтийг сонсож бичих
-ж/нь: захидал, зурвас, гэх мэт
6. Яриаг сонсож бичих
-мэтгэлцээн, ярилцлага, шүүн хэлэлцэх, дүр бүтээж тоглох, гэх мэт.


Comments

сурагчдад

Сүүлийн бичлэгүүд

. Дуурайн зохиох
. Монгол ардын аман зохиол
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Цахим хэрэглэгдэхүүн
. Зайн сургалт 3
. Зайн сургалт 2
. Зайн сургалт 1
. гэрийн даалгавар
. гэрийн даалгавар
. гэрийн даалгавар
. Бие даалтын даалгавар
. Цахим тест

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. doogiinoo
. Зоригт ван
. DESI

Бичлэг: 28 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax